среда, 17 марта 2010 г.

ФОРЕКС АРИЛЖААНД ОРОЛЦОГЧ МОНГОЛ АРИЛЖААЧИД (TRADER) БОЛОН АРИЛЖААЧИН БОЛОХ ХҮСЭЛТЭЙ ХҮН БҮРТ:


ФОРЕКС АРИЛЖААНД ОРОЛЦОГЧ МОНГОЛ АРИЛЖААЧИД (TRADER) БОЛОН АРИЛЖААЧИН БОЛОХ ХҮСЭЛТЭЙ ХҮН БҮРТ:
Манай оронд Форекс зах зээл, Форекс арилжаа хэмээн ярьж, бичиж байгаа тэрхүү асар том гэж хэлж болох зах зээлээс ашиг олох гэж Монголчууд бид өөрсдийн чадлын хэрээр дор дороо хичээн оролдож байна. Гэвч өнөөг хүртэл зах зээл дээрх тэр их мөнгөнөөс авдаг нь цөөн, алдаж буй нь олон байгаа гэдэг нь нууц биш юм. Тэрхүү Форекс гэгч нь дэлхий дахинаа аль хэдийн танил болж өндөр хөгжилтэй улс орнуудын олон олон арилжаачид (trader’s) хүссэн мөнгөө олж авч чаддаг болсоор олон жил өнгөрч байгаа ч монгол орны хувьд дөнгөж хөгжих гэж хөлд орж яваа бизнес гэж болно.
Форекс арилжааг сонирхож байгаа хүн бүр юуны түрүүнд үүнийг мэргэжил гэж бодож, мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй. Энэ нь зүгээр л нэг агшин зуурын мөнгө олох хэрэгслэл биш, тоглоом ч биш юм. Түүнчлэн Форекс арилжааг 5 эсвэл 10 хоногийн дамжаанд суугаад бүрэн учрыг нь ойлгож трейдэр (арилжаачин) болно гэсэн ойлголт үнэхээр ташаа ойлголт юм гэдгийг би энд онцлон тэмдэглэмээр байна. Та хэрэв хэдхэн хоногийн дамжаанд яваад эсвэл хэдэн вэб сайт уншиж судалснаар трейдэр болно, одоо Форекс-оос хүсэн мөнгөө олж авч чадна гэж бодож байгаа бол асар том эндүүрэл төдийгүй харин ч хэдэн саяыг алдах үүд хаалгаа өөрөө өөртөө нээж өгч байна гэж ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр монголчууд бид аливаа асуудлыг нухацтай зөв бодож шийдвэрлэж чаддаггүйгээс “ХАРАМЧ ХҮН ХОЁР ТӨЛНӨ“ гэдгийн үлгэр шиг төгсдөг. Ингэж асуудалд хандаж байгаа нь монголын трейдэрүүдийг амжилтанд хүргэж чадахгүй байгаа юм гэж хэлэхэд хилсдэхгүй. Өнөөдөр таны дансруугаа цувуулж увуулж хийсэн 50, 100 долларууд хэдэн мянга болсон байгаа вэ?, та үүнийгээ тооцоод үзээрэй. Энэ мөнгө чинь аль хэдийн хичнээн сайн сургалтыг авах хэмжээний төлбөр болсон байгаа. Тэрхүү цувуулж хийсэн 50, 100$ - оо зориулж нойр хоолгүй өнгөрүүлсэн цаг хугацаа чинь хичнээн сар юм сурахаар хэмжээний цаг хугацааг авч одсон байгаа.
Таны мөнгө өсөхгүй байна гэдэг нь таны ажиллаж байгаа брокер, эсвэл таны компьютерт чинь буруу байгаа юм биш! Мэдээж бүх буруу танд өөрт чинь байна гэсэн үг. Дүгнэж хэлбэл та өөрөө чадахгүй байна, та өөрөө мэргэжлийн үүднээс сураагүй байна гэж ойлгож болно.
Түүнчлэн форекс арилжаанд их хэрэглэгддэг монгол арилжаачдын хэн бүгдийн мэддэг хэрэгслэл болох эсэргүүцлийн шугам буюу resistance, дэмжигч шугам буюу support – ыг дангаар ашиглан хэзээ ч арилжаа хийдэггүй юм. Та эсэргүүцлийн болон дэмжигч шугам дээр үндэслэн арилжаа хийнэ. Энэ арилжаа нь 2, 3 хоног амжилттай байж болно. Магадгүй долоо хоног ч амжилттай байхыг үгүйсгэхгүй. Нэг л өдөр таны хийсэн захиалгууд таны тооцоолсон эсэргүүцлийн болон дэмжигч шугамаар хийгдэхээ больж, нөгөө нойр хоолгүй ноцолдож байж өсгөсөн мөнгөө буцаагаад алдаж эхлэнэ. Яагаад алдаад байна вэ? гэвэл та форекс арилжааны суурь онол болох давлагааны хуулийг мэдэхгүй байна гэсэн үг юм. ТАНЫ АРИЛЖААНЫ ХАНШ 1, 2, 3, 4, 5 ДУГААР ЭСВЭЛ A, B, C ДАВАЛГААНЫ АЛЬ ХЭСЭГТ ХАМААРЧ БАЙГАА ГЭДЭГ ХАМГААС ЧУХАЛ. Үүнийг ялгаж тогтоож чадахгүй бол форекс арилжаанаас мөнгө олно гэж бодох хэрэггүй.
Мөн таны зурж татсан фибо тороор хийгдсэн техник шинжилгээ зарим үед ашигтай зарим тохиолдолд алдагдалтай гарч болно. ЭНЭ НЬ ФИБО ЗУРАГЛАЛЫН GANA ХУВИЛБАРЫГ МЭДЭХГҮЙ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ. Та хэрэв форекс арилжааны үндэс суурь болсон дээрх хоёр зүйлийг мэдэхгүй бол хэзээ ч форекс арилжаанаас мөнгө олно гэж бодох хэрэггүй.
Уншигч та энэхүү бичлэгийг уншиж дуусан бол нэгийг бодож эрэгцүүлнэ гэдэгт итгэж байна. Дахин хэлэхэд та ФОРЕКС АРИЛЖААНААС МӨНГӨ ОЛДОГ БОЛЪЁ ГЭВЭЛ МЭРГЭЖЛИЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ ХЭРЭГТЭЙ.
Танд амжилт хүсье!
Хүндэтгэсэн: МОНГОЛЫН ФОРЕКС СУРГАЛТЫН ТӨВ. Баатарсүх

воскресенье, 7 марта 2010 г.

Сургалтын ангилал нэмэгдэж шинэчлэгдсэн хөтөлбөрөөр явагдах боллоо...

Манай сургалтын төв нь сургалтын ангилалыг нэмэгдүүлж шинэчлэгдсэн хөтөлбөрөөр элсэлт авч эхэллээ.
A ХУВИЛБАР: та тус сургалтанд өдөр бүр хоёр цагаар нийт 25 өдрийн турш хамрагдах бөгөөд форекс арилжааны мэргэжлийн сургалтыг танхимаар иж бүрэн цогц хөтөлбөртэйгээр хүлээн авна. Төлбөр 750.000 tog

B ХУВИЛБАР: та энэ сургалтанд нийт 12 сарын хугцаатай суралцах болно. Тус сургалтаар манай төвөөс олгогдох бүх хөтөлбөрөөс гадна хамтын ажиллагаа бүхий Оросын холбооны улсын FOREX-ACADEMY –д биечлэн суух боломжтой. Та энэ сургалтыг дүүргэснээр дэлхийн хөрөнгө санхүүгийн бодлогыг цогцоор нь ойлгож олон улсын санхүүгийн зах зээл дээр гарч арилжаанд оролцох чадвартай болно. Төлбөр 10,000 ам.доллар
ТАЙЛБАР:
Суралцахыг хүсэгчид өөрийн сонирхсон ангилал, овог нэр, нас хүйс, холбогдох утасны дугаар зэргийг бичиж байгуулагийн цахим шуудангийн хаягаар ирүүлнэ. Бид ангилал бүрд сонирхогчидыг бүртгэж сургалтанд хамруулах болно.
Та бүхэнд амжилт хүсье!
ФОРЕКС АРИЛЖАА гэдэг бол тоглоом биш МЭРГЭЖИЛ.
ЭНЭ БОЛ НАЙДВАР, УУР ХИЛЭН, УРАМ ХУГАРАЛТ БА ХҮЙТЭН ТООЦООНЫ ЕРТӨНЦ БИЛЭЭ. ЭНД Л ИХ ХӨРӨНГӨ БИЙ БОЛНО, ЭНЭ БОЛ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДДАГ ХҮЧТЭЙ ХҮҮМҮҮСИЙН ЕРТӨНЦ. ЭНД АМЬДАРЛЫГ ЯГААН ШИЛНИЙ ЦААНААС ХАРДАГГҮЙ. ЭНД ХИЙ ХООСОН МӨРӨӨДЛИЙН ОРОН ЗАЙ БАЙХГҮЙ ХЭДИЙ Ч ЯГ ҮҮГЭЭР Л АРИЛЖАА НАЙМАА ХИЙДЭГ ЮМ

Форексийн нууцыг задалсан 12 цуврал ном шинэчлэндэн гарлаа...








2 ,3,4,5,6,7,8,9,10,11,12

Анхны хэвлэлийг шинэчлэн сайжруулж 12 цуврал гарын авлага болгон хэвлүүллээ. Номын ерөнхий агуулга, сэдвийг доор тоймлон нийтэлж байна.
Номын үнэ цуврал тус бүр 15,000₮. 12 цуврал бүгд иж бүрнээрээ 150,000₮. Худалдан авахыг хүсвэл манай төвийн цахим шуудангийн хаягаар захиалгаа ирүүлнэ үү!





Өмнөх үг
ФОРЕКС ГЭЖ ЮУ ВЭ?
Вальютын зах зээл дээр тодорхой нөхцлүүдээр гадаад вальютыг худалдах, худалдаж авах үйл ажиллагааны багц юм. Англи хэл дээр Foreign Exchange Operations – Forex эсвэл FX. Форекс бол жирийн нэг зах зээл биш юм. Мэргэжлийн трейдэрүүдийн хувьд энэ нь бодит ашгийн эх үүсвэр болдог ба харин хөрөнгийн корпораци болон хөрөнгө оруулалтын сангуудын хувьд (хөрөнгө оруулалтын фонд) нилээдгүй ашгийн тодорхой эх үүсвэр болдог. Энэхүү хөрөнгө оруулагчдыг вальютын операцуудад оролцоход хүргэдэг вальютын зах зэлийн хэдэн чухал онцлогууд байна...
ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ ШИНЖИЛГЭЭ
Суурь шинжилгээ нь улс орны улс төрийн эдийн засгийн ба хөрөнгө-зээлийн хөгжлийн бодлогын суурь үндэсийг судалдаг юм.
- Суурь шинилгээний гол утга.
- Суурь шинжилгээний макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн үр дүн ба утга.
- Форекс зах злд нөлөөлдөг суурь шалтгаанууд
ФОРЕКСИЙН ТЕХНИК ШИНЖИЛГЭЭНИЙ СОНГОДОГ ҮНДЭСҮҮД
Техник анализ бол үнийн өөрчлөлтийн өмнөх түүхийн өөрчлөлтүүд дээр үндэслэн зах зээлийн байдлыг урьдчилан гаргадаг дүн шинжилгээ юм. Зах зээлд нөлөөлөх хүчин зүйлүүдийг үнийн хөдөлгөөн тооцдог гэсэн үндсэн дээр техник шинжилгээ хийгддэг. Эдийн засгийн, улс төрийн, сэтгэл зүйн ба бусад хүчин зүйлүүд бүгд үнийн хөдөлгөөнд аль хэдийн тооцоологдож орсон байдаг.
Техник шинжилгээг ерөнхийдөө математикийн үндсэн дээр үнийн прогноз хийх арга гэж тодорхойлж болно. Шинжилгэний бүх аргууд бие биеэсээ тусдаа зохиогдож байсан ба 70-аад оны үеэс эхлээд нэг философи аксиомтай нэгдсэн теорийн доор нэгтгэгджээ.
Трэнд (флет, дэмжлэг) эсэргүүцлийн түвшингүүд
1. Трэнд бол зах зээл дээрх үнийн өөрчлөлтийн чиглэл юм. Ханшийн өсөлт ба уналтын динамикийг (хөдөлгөж буй хүч) дагаж бид үнийн өөрчлөлтийн хандлагыг ойлгож, тэр нь хэр үргэлжлэх ба өөрчлөгдөх гэж байгаа үнийг харуулна. Гурван төрлийн трэнд байдаг байна. Трэндийн амьдрах хугацаа. Трэнд хурдасах ба удааширах
2. Эсэргүүцлийн ба дэмжлэгийн түвшингүүд
3. Техник шинжилгээний сонгодог дүрсүүд, хэлбэрүүд
4. ГЭП дээр арилжаа хийх зөвлөгөө
5. Трэндийн индикаторууд
5.1. Хөдөлгөөнт дундажууд (moving average), экспотенциаль хөдөлгөөнт дундаж (exponential moving average)
5.2. Үнийн өөрчлөлтийн хонгил
5.3. MACD индикатор
5.3.1. Шугаман MACD
5.3.2. MACD гистограмм
5.4. Дивергенцийн ойлголт
5.5. Параболикийн шугамыг зурах ба шинжилгээ хийх PTP – Parabolic Time/Price System
5.6. Чиглэл өөрчлөлтийн индикатрор (-/+ DM Directional Movement)
5.7. Магадгүй чиглэлийн дундажийн индикатор – ADX
5.8. Боллинджерийн лент (зураас тууз)
6. Осциляторууд: Осциляторууд нь юугаараа трэндийн индикаторуудаас ялгаатай вэ? Форекс зах зээл дээр хөрөнгө оруулагчид ихэвчлн хэрэглэдэг хэрэгслэлүүдийн дотор зах зээлийн шинжилгээ хийх техникийн индикаторууд орно. Техник индикатор нь дотроо трэндийн ба трэндийн бус гэж үндсэн 2 бүлэгт ангилагдана. Осциляторыг хэзээ хэрэглэх вэ?
6.1. Статистик осцилятор
6.2. Хурдны өөрчлөлтийн осцилятор (rate of change - ROC)
6.3. Бүтээгдэхүүний үнийн хонгилын индекс (CCI – Commodity channel index)
6.4. Индикатор RSI (Relative Strength Index)
6.5. Индикатор Momentum
6.6. Билл Вильямсын хувийн хэлблзлийн төвшин (Williams % R – Williams Percent Range)
6.7. Мөнгөний урсгалын индекс (MFI – Money Flow Index)
6.8. Билл Виллямсын зах зээлийг хөнгөлөх индекс (BWMFI – Bill Williams Market Facilitatuon Index)
6.9. Тэнцвэртэй объемын индикатор (on balance volume - OBV)
6.10. Объемын цуглуулагч индикатор (Volume Accumulation - VA)
6.11. IVA индекс
6.12. Чайкины Осцилятор
6.13. Үнэ – объемын трэнд (Volume Price Trend - VPT)
7. Хөдөлгөөнт дундаж
7.1. 1,2,3-ын дундажуудын хослол
7.2. Хөдөлгөөнт дундажууд трэнд дотор, флетэн дотор
7.3. Хөдөлгөөнт дундажууд ба эсэргүүцэл, дэмжлэгийн түвшингүүд
7.4. MACD зурах ба анализ хийх
8. Зах зээлийн анализын нэг хэсэг болох налуу хонгилууд
8.1. Зурах (зурагнууд 1-11)
8.2. Хонгил дотор ажилах
8.3. M1- W1 хүртэл цагууд дээрэх хонгилууд. Зураг 1, 2, 3,
8.4. Налуу хонгиоуудыг бусад зах зээлийн анализ хийх хэрэгсэлүүдтэй хослуулах
8.5. Налуу хонгил атматоор зурах индикатор
9. Трейдерийн сэтгэл зүйн үндэс
9.1. Арилжаа судалхаасаа өмнө энэ танд хэрэгтэй үгийг ойлгох
9.1.1. Форексийн тухай үндэсэн төөрөгдөлүүд
9.1.2. Форексийн арилжааны үндэсэн зарчмууд
9.2. Хувийн зорилгоо тодорхойлох , форексийг судлах төлөвлөгөө, хийсвэр дансан дээрэх дадлага. Өөрийгөө судлах буюу сул талуудаа олох
9.2.1. Өнөөдрийн амьдралын зорилго
9.2.2. Зорилогодоо хүрэх бодит нөөцүүд
9.2.3. Арилжаа хийж амьдарах нь миний амьдарлын зорилогтой нийцэж байгаа хэсэх
9.2.4. Форекс арилжаачины мэргэжилийг судлах, төлөвлгөө ба хийсвэр дансан дээрэх дадлга
9.3. Арилжааны сэтгэл зүйтэй холбоотой моментууд
9.3.1. Мөнгө алдах айдас
9.3.2. Өөрийн арилжааны системд итгэл сул байх
9.3.3. Мөрийтэй тоглоомчний асуудалууд
9.3.4. Өөртөө итгэлгүй байдал
9.3.5. Шунал ба бүгдийг нэг доор авах хүсэл
9.3.6. Форекс яг наркотек шиг
9.4. Арилжаа хийж байгаа трейдерүүд өөрийн сэтгэл зүйн асуудалаа яаж шийдэг вэ?
10. Трейдер болох таван үе шат, хөрөнгө удирдахуй (money manajment)
10.1. Бүх хөрөнгөөрөө арилжаа хийх
10.2. Тогтомол лот
10.3. Тогтмол хувь
10.4. Райан Джонсын (Ryan Jones) тогтмол пропорцийн арга
11. Фибоначчийн төвшингүүд ба Эллиотын давалгаанууд
11.1. Давалгааны теори хос валютын хөдөлгөөны хуулийг өгнө
11.2. Эллиотын давалгааны утга учир
11.3. Трендийн давалгааны доторх жижиг давалгаануудын бүтэц
11.4. Давалгаанууд ба трендийн хандлагууд
11.5. Уртассан ба богиноссон давалгаа
11.6. Фибоначчи ба давалгаанууд
11.7. Форсмажор
11.8. Трейдэрүүдийн гаргадаг зарим алдаанууд
11.9. Давалгааны төвшингүүд
11.10. Төвшин ба давалгааны тоо
11.11. Коррекцийн загварууд ба тэдгээрийн дарааллах зарчим
11.12. Давалгааны анализийн коррекцийн сонгодог хэлбэрүүд
11.13. Гурвалжин коррекци
11.14. Буруу коррекци
11.15. Фибо-торыг зурах

суббота, 10 октября 2009 г.

* Инфляцийн үзүүлэлтүүд

Хэрэглэгчийн үнийн индекс: (Consumer Price Index - CPI). Энэ бол жижиглэнгийн үнийн индекс юм.


Үйлдвэрлэгчийн үнийн индекс: (Producer Price Index - PPI) Энэ бол үйлдвэрлэгчийн бөөний үнийн индекс юм.
Бид арилжаанд эдгээр индексүүдийн үзүүлэлт бага эсвэл их байх нь ашигтай эсэхийг мэддэг байх шаардлагатай. Энэ 2 индексийн хувьд бол аль болох өндөр үзүүлэлттэй байх тусмаа тухайн орны үндэснийх нь валютын ханш чанга өндөр байдаг. Дээрхи индексүүд жилд 3% хүртэл хэмжээгээр өсөж байдаг.


Мөнгөний АГРЕГАТ төлөв

М1, М2, М3, М4 – Money supply – Мөнгөн туслалцаа
М1 – эргэлтнд байгаа бэлэн мөнгө
М2 = M1 + чек, банкны хадгаламж дахь хэрэгслэлүүд:
М3 = М2 + банкны яаралтай хадгаламж
Ì4 = Ì3 + óëñûí ¿íýò öààñ

Бэлэн ба бэлэн бус мөнгөний аливаа хэлбэрийн хурдацтай өсөлт нь үндэсний валютын ханш сулрах хүчин зүйл болдог.

Нийт бүтэгдэхүүн (Gross Domestic Product - GDP)

GPD үзүүлэлт өндөр байна гэдэг нь тухайн улсын эдийн засгийн байдал сайн байгаагийн илрэл болдог. 3 хувь хүртэлх өөрчлөлтийг хэвийн гэж тооцдог бол 3 хувиас дээш өөрчлөлт гарахад сөрөг реакц гэж үздэг. Дээр танилцуулсан CPI болон PPI үзүүлэлтийн мэдээ тайлан сард нэг удаа бодогдон гардаг бол GPD үзүүлэлтийн тайлан улиралд нг удаа бодогдон гардаг байна.

Төсвийн биелэлтийн тайлан (Treasure Statement)
Иргэний орлого, зарлага
Personal Income – Хувийн орлого
Consumer Sentiment – Хувь хүний зардал гарагах боломж
Construction Spending – Барилгын зардал
Housing Starts – Хувийн сууц, барилгын эхлэл
Building Permits – Зөвшөөрлийн хандалт
New Houses Seles – Шинэ байрны үнэ
Existing Houses Seles – Борлуулагдаж байгаа бодит үнэ
Unemployment Rate – Ажилгүйдлийн түвшин – Энэ үзүүлэлтийн тайлан сар бүр гарах бөгөөд үзүүлэлтийн дүн их буюу ажилгүйдлийн түвшингийн хувь ихсэх тусам үндэсний валютын ханшид муугаар нөлөөлж ханш унахад нөлөөдөг.
Initial Clams – Шинээр ажил хайгчдын хандалт
Continuing Claims – Ажил хайгчдын давтан хандалт
Retail Seles – Жижиглэн худалдаа (барбб эргэлт сайн байх тусам ханш чанга байна)
Durable Goods Диллерүүдийн удаан хугацааны хэрэглээний захиалга

Бид эдгээр мэдээллүүдийг сар бүр эсвэл улирал тутам гардаг болохыг мэдэхээс гадна хэдэн цагт нийтэд мэдээлэл нь гардаг болохыг мэддэг байх нь чухал юм. Дээр өгүүлсэн үзүүлэлтүүдийн мэдээ нь Москвагийн цагаар 16:30 болон 18:30 цагуудад тус тус гардаг. Өвөл зуны цагийн хувиараас шалтгаалж нэг цагийн зөрүүтэй байх хугацаа байдаг болохыг анхаараарай.

Япон
Япон улсын санхүүгийн жил энэ оны гуравдугаар сарын 31-нд дуусгавар болжээ. Жилийн эцсээр санхүүгийн тайлан баланс гаргахад их хэмжээний гадаад валют ИЕН-д хөрвүүлэгдсэн байсан нь үнэд оруулах гол шалтгаан болжээ. Японы олон тооны даатгалын компаниуд USD/JPI, USD/DEM, DEM/JPI, CHF/JPI, GBP/JPI зэрэг нэгжүүдийн арилжааны томоохон оролцогчид болсон байна.
Японд өндөр настны эзлэх хувь хүн амын хэвийн харьцаанаас хэтэрч эхэлсэн асуудлаас үүдэж их хэмжээний урт хугацааны бага хүүтэй зээл олон жилээр үргэлжилсэн байдал нь банк санхүүгийн ертөнцад нь аль хэдийнээ түгшүүр зарласан хэдий ч Японы банкууд дэлхийд алдартай хэвээрээ байна. Өрнөд Дорнодын эдийн засгийг бэхжүүлэхэд хэт нь Ази тивийн гол валютаар Японы ИЕН зүй ёсоор орох магадлал өндөр байгаа юм.

Герман
Герман улсын хувьд баруун зүүн Германы нэгдэл нь ихээхэн хүндээр (тэтгэвэрийн сангийн хуваарилалт, буурай хөгжилтэй таван мужийн нэгдэл болоод үүнээс үүдэлтэй ажилгүйдэл г.м) тусчээ.
Горбачев болон түүний дараа гарсан Ельцины үед Герман нь Орос улсад их хэмжээний зээл (30 сая ам.доллар) өгсөн нь Орос улстай улс төрийн ямарваа нэг зөрчил гарах, Оросууд валютын ханшиндаа огцом өөрчлөлт гаргаж болзошгүй зэрэг бэрхшээлтэй асуудлууд тулгарах магадлалтай байжээ.

Европын холбооны тухай Маастрихстын гэрээ
1992 оны 2 дуугаар сард энэ гэрээ байгуулагдаж, 1993 оны 11 дүгээр сарын 1-нээс хүчээ авч хэрэгжиж эхэлсэн бөгөөд эдийн засгийн, валютын хамтын холбоог бүрдүүлхэд шаталсан үйл ажиллагаа явуулахад чиглэжээ.
Эхний үе шат нь 1992 оны 6 сард эхэлсэн бөгөөд Европын холбооны хүрээний хөрөнгийн шилжилтийн хөдөлгөөнөөр бүх валютын хязгаарлалтыг зогсоосноор эхэлжээ. Энэ үе шатанд дараах ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд үүнээс чухал нь инфляцийн түвшинг бууруулж, төсвийн дефицитийг багасгасан явдал юм. 1993 оны 9 дүгээр сард валютын харьцах хувийг ЭКЮ-д дараах түвшинд нь аваачжээ.
Герман – 32,6%
Франц – 19,9%
Англи – 11,5%

1994 оны 1 дүгээр сараас Франкфурт – Майнд Европын холбооны институт байгуулагдаж Европын нэгдсэн валют бий болгоход бэлдэж эхэлсэн бөгөөд 1997 оны 1 дүгээр сараас Европын холбооны гишүүн орнууд хэлэлцэрийн шаардлагатай чухал түвшинд очсон байна. 1999 оны нэг сараас валютын холбооны гишүүн орнуудыг эдийн засгийн байдлаар нь тодорхой тогтоосон хэм хэмжээнд хамааруулах болжээ.
Maastritch criterion – энэ хэм хэмжээнд ЕВРО нэгж рүү шилжүүлэхэд болзол хангасан орнуудын валют ордог.
Инфиляци < 3 % жилд
Улсын өр < 60 % дотоодын нийт бүтээгдэхүүн
Нэрлэсэн хүү < дээр дурьдагдсан 3 төрлийн хүүнээс хамгийн их + 2 %
Германд тэтгэвэр тогтоох нас нь эрт байсан нь германчуудыг евро валютад шилжүүлэхэд ихээхэн дургүйцлэ илэрхийлжээ.

Швейцари
Швейцари улс өөрийн тусгаар тогтносон хараат бус байдлаа харуулах зорилготойгоор европын холбоонд нэгдээгүй юм. Мөнгөний нэгж болох CHF – Швейцари Франк нь хангалттай өндөр ханштай байгааболовч Швейцарийн банкинд найдах найдлагад нь ихээхэн эргэлзээ үүсэх магадлал нь нэгдэхгүй байх шалтгааны гол асуудал байжээ.

Их Британи
Англи улс хүүгийн хэмжээний өндөр түвшин нь олон улсын арилжааны дамлан наймаачдын сонирхлыг маш ихээр татаж байдаг явдал нь энэ улсын дийн засгийн үзүүлэлтийг бүхэлд нь харуулж байдаг. Тус улсын нутаг дэвсгэрт санхүүгийн чиглэлийн компани, биржүүдийн үйл ажиллагааг зохицуулж байдаг хатуу хууль дүрэм мөрдөгддөгөөс Англи улс нь дэлхийн санхүүгийн төв, том том хөрөнгө оруулагчдын оффис байрлах гол төв болжээ.

* Төв банк

Төв банк нь улсынхаа инфиляцийн түвшинд үндэсний валютын ханшуудад хяналт тавих бөгөөд гурван төрлийн хүүгийн хэмжээгээр зохицуулалт хийдэг. Үүнд:

Нэрлэсэн хүү (Discount rate) – энэ хүүгийн хэмжээнд төв банк арилжааны банкуудад зээл олгодог. Жишээ нь:
USA – 6.50%
Switz – 3.75%
UK – 6.00%
EU – 3.75%
Japan – 0.5%

Америк, Англи улсуудын хүүгийн хэмжээ нь харьцангуй өндөр байдаг учир гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж байдаг байна.
Repo хэмжээ – Төв банк арилжааны банкуудтай болон бусад зээлдэгч байгууллагуудтай улсын нягтлан бодох хариуцлагын дагуу худалдан авахад хэрэглэгддэг хэмжээ юм. Төв банк энэ хүүгийн хэмжээний тусламжтай зах зээлд гаргах зээлийн хөрөнгөө тооцоолдог.
Ломбард-ын хүү – Төв банк арилжааны банкуудад барьцаатай зээл олгохдоо хэрэглэдэг хүүгийн хэмжээ юм. Хүүгийн хэмжээг багасгахын тулд гүйлгээний эргэлтийг идэвхижүүлэх, инфиляцийн түвшинг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авдаг байна. Гэвч хүүгийн хэмжээ буурах нь үндэсний валютыг сулруулахад нөлөөлдөг бол хүүгийн хэмжээг ихэсгэснээр дээр дурьдсан үр дагаврууд эсрэгээрээ хэрэгжинэ. Орчин үед үндэсний валютад нөлөөлөх валютын интервенцийн арга буюу төв банкны зүгээс гадаад валютын худалдан авах болон зарах арга дээр суурилсан хэвээрээ байна.

Төв банк
USA
FED – Federal Reseve System: Хүүний хэмжээг FOMC (Federal Open Market Committee) байгууллагын шийдвэрээр өөрчлөх бөгөөд зургаан долоо хоногт даваа, бямба гарагуудад зөвлөгөөнөө хийдэг.
Удирдах зөвлөл – Alen Greenspan
Холбооны хөрөнгийн хүүгийн хэмжээ нь 6,50%
Хөнгөлөлтийн хэмжээ нь 6,0%

Germany:
Bundesbank (BBK, Buba) – Германы төв банк: Buba cooncilmeeting – Buba зөвөлгөөн нь хоёр долоо хоногийн пүрэв гарагт болдог.
Удирдлагын зөвлөл - Ernst Welteke

Greet Britain
Bank of England (BOE) – Английн төв банк: Сард нэг удаа хуралддаг зөвөлгөөн.
Удирдах зөвлөл – Eddie George
Нэрлэсэн хүү – 6,0%
Switzerland
Swiss National Bank (SNB): Долоо хоногийн пүрэв гараг бүрд хуралддаг.
Удирдах зөвлөл – Hans Meyer
LIBOUR хүүгийн хэмжээ – 3,25%

Japan
Bank of Japan (BOJ) 24 цагийн турш хуралдах зөвлөгөөн
Нэрлэсэн хүү – 0,5%
EU
Europan Central Bank (ECB)
Удирдах зөвлөл – Willem F. Duisenberg
Нэрлэсэн хүү – 3,75%

Валютын бирж дээр гаднаас нь төв банктай цуг худалдагч, худалдан авагчдыг хооронд нь зуучлах үүрэг гүйцтгэдэг эрх үүрэг бүхий байгууллага болох брокерийн пүүсүүд хамтран ажилладаг. Брокероор дамжигдан хийгдэх арилжааны давуу тал нь хөрвүүлэх үйл ажиллагаа тасралтгүй явагдахаас гадна өөрсдөө үнийг санал болгодог, арилжааны явцад хэнээр хийгдэж байгаа нь тодорхойгүй байдаг явдал болно.
Сүүлийн арван жилийн хугацаанд валютын зах зээл дээр арилжааны цаг хугацааны өөрчлөлт дэх арилжааны хэв шинж, характеруудад ирээдүйд биелэнэ гэсэн найдлагаар хийгдэж байгаа урьдчилсан захиалгууд огцом нэмэгдэж байгаа өөрчлөлт орж байна. Энэ байдал нь нэг талаасаа валютын зах зээлд нааштай чиг хандлага өөрчлөгдөх учир шалгаан руу мөн валютын хэлбэлзлийг үнмлэхгүй хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. Харин нөгөө талаас нь авч үзвэл өндөр ашигтай хөрөнгө оруулах боломж бүхий нөхцөл бүрдэлтийг ихэсгэж байгаад оршино.

Олон биржийн хувьд валют худалдан авах болон худалдах үйл ажиллагаанд валютын санхүүгийн фьючерс болон опцион зэрэг арилжааны арга хрэгслүүд ихээхэн өргөн тархжээ. Эдгээр биржүүдийн тод жишээ болох Лондонгийн олон улсын санхүүгийн фьючерсийн бирж (London International Finansical Futeres Exchange - LIFFE), Амсдердам дах Европын опционы бирж (Europian Options Exchange - EOE), Франкфурт дах Германы яаралтай бирж (Deutsche Terminboerse - DTB), Сингапурын бирж (Singapore International Monetary Exchange - SIMEX), Сидней дэх яаралтай бирж (Sydney Futures Exchange - SFE) зэрэг биржүүд аль хэдийнээ дэлхийн бараа бүтээгдэхүүний болон валютын зах зээлийн төв болсон билээ.

* Хөрөнгийн индекс

DJIA – USA
FTSE - 100 –UK
DAX – 30 – Germany
Nikkey – 225 – Japan
CAC – 40 – France
Hang Seng – HK – (Hong Kong)

Индекс Доу – Жонс
Доу – Жонсын 4 төрлийн индекс байдаг ба эдгэрийг доор тайлбарлая.
Доу – Жонсын аж үйлдвэрийн индекс (The Dow Jones Indusrial Average - DJIA): Энэ индекс нь аж үйлдврийн 30 том корпорацийн хувьцаануудын үнийн өөрчлөлтийн хэлбэлзлийг харуулдаг дундаж үзүүлэлт юм. Доу – Жонсын аж үйлдвэрийн индекс бусад хөрөнгийн зах зээл дээр хэрэглэгддэг үзүүлэлтүүдээс хамгийн өргөн хэрэглэгддэг хамгийн эртнийх нь юм. Учир нь түүний бүтэц, орц нь өөрчлөгддөггүй бөгөөд зөвхөн зах зэл, америкийн эдийн засагт тухайн корпорацуудын эзлэх байр сууриас л хамаарч өөрчлөлт орж болох ч орчин үед энэ нь маш ховор тохиолдлуудын нэг юм. Зарчмын хувьд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр үнэлэгдсэн 15-20% хувьцааны зах зээлийн өртөг нь энэхүү индексд нөлөөлдөг. Доу – Жонсын аж үйлдвэрийн индексийг томъёолбол: хувьцаанд нөлөөлөх үнүүдийн нийлбэрийг тодорхой динаминатороор (зах зээлд гаргаж байгаа хувьцааны хэлбэр, нэгж хувьцааг ямар үнээр үнэлэх зэргийг тодотгодог) хувааж олно. Доу – Жонсын аж үйлдвэрийн индекс пунктээр (pip & point) үнэлэгдэнэ. Саяхнаас Чикагод энэхүү индексийг фьючерсийн арилжаанд ашиглах болсон юм.

Доу – Жонсын ачаа тээврийн индекс (The Dow Jones Transportation Average-DJTA): Энэ индекс нь ачаа тээврийн 20 корпорацийн (агаарын тээвэр, төмөр зам, зам тээврийн компаниуд) хувьцааны үнийн өөрчлөлтийг тодорхойлдог дундаж үзүүллт юм.

Доу – Жонсын нийтийн аж ахуйн индекс (The Dow Jones Utility Average - DJUA): Эрчим хүч, байгалийн хий үйлдвэрлэдэг 15 компаний хувьцааны үнийн өөрчлөлтийн хэлбэлзлийн дундаж үзүүлэлт юм.

Доу – Жонсын бүрдүүлэгч индекс (The Dow Jones Composite Average): Дээр дурдсан бүх индексүүд дээр суурилж гаргадаг үзүүлэлт юм.

Индекс S & P
S & P компаниас анх гаргасан индекс юм. Энэхүү индекс нь 100 болон 500 корпорацуудын хувьцаа гэсэн 2 хувилбараас бүрддэг.
S & P – 500 гэсэн хувилбар нь 500 корпорацуудын хувьцааны зах зээлийн өртгийн харьцуулалтаар тодорхойлогддог бөгөөд дараах бүтэцтэй байна. Үүнд:
Аж үйлдвэрийн 400,
Ачаа тээврийн 20,
Санхүүгийн 40,
Нийтийн аж ахуйн 40 корпорацууд тус тус ордог байна.
Эдгээр 500 корпорацийн хувьцаа нь Нью – Йоркийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн байхаас гадна Америкийн хөрөнгийн бирж дээр үнэлгээ хийгдсэн хувьцаат компаниуд ч байж бас болдог. Нью – Йоркийн хөрөнгийн бирж дээр үнэлэгдэж гаргасан хувьцаануудын 80 гаруй хувийг энэ индекс тодорхойлдог.

Хэдийгээр Доу – Жонсын индекстэй харьцуулахад илүү төвөгтэй боловч илүү олон корпорацуудын хувьцааны үнийг нэг корпорацийн хувьцаатай харьцуулж чаддаг гэх зэрэг давуу талынхаа тусламжтайгаар нарийвчлал өндөртэй байж чаддаг. Энэ индексийн ханшийн хэлбэлзлийг ашиглан Чикагогийн бараа бүтээгдхүүний бирж дээр ихэнх арилжаа явагддаг байна.

S & P – 100: Энэ индекс нь дээр дурьдсантай ижил аргачлалаар үнэлгээгээ гаргадаг бөгөөд Чикагогийн хөрөнгийн биржд бүртгэлтэй 100 корпорацийн хувьцаа багтана. Энэ индексийн ихэнх хэсгийг аж үйлдвэрийн корпорацуудын хувьцаа бүрдүүлдэг.
Нью – Йоркийн хөрөнгийн биржийн индекс ( NYSE - index)
Нью – Йоркийн хөрөнгийн биржд бүртгэгдсэн бүх корпорацуудын хувьцааны ханшийн өөрчлөлтийг зах зээлийн ханшаар харьцуулдаг үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл хөрөнгийн биржд бүртгэгдсэн бүх корпорацуудын хувьцааны дундаж үнийг корпораци тус бүрийн хувьцаатай харьцуулан гаргадаг гэсэн үг юм. Доу – Жонсын индексээс ялгарах гол зүйл нь пунктээр (pip & point) биш америк доллараар шууд үнэлэгддэг байна.
Америкийн хөрөнгийн биржийн индекс (AMEX)
Америкийн хөрөнгийн биржийн индекс өөр хоорондоо ялгаатай зүйл дээр үндэслэсэн 2 индексийг бий болгожээ.

Америкийн хөрөнгийн биржийн зах зэлийн үндсэн индекс (AMEX Major market index): Энэ индекс нь аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх 20 корпорацийн хувьцааны үнийн өөрчлөлтийн дундаж үзүүлэлтээр тодорхойлогддог бөгөөд Доу – Жонсын аж үйлдвэрийн индекс дээрээс үндэслэн тооцоолдог. Хэдийгээр Америкийн хөрөнгийн бирж хэмээн тооцогддог ч Нью – Йоркийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн корпорацуудын хувьцаа тодорхой хэсгийг нь бүрдүүлж байдаг. Чикагогийн барааны бирж дээр уг индексийн хувьд фьючерсийн арилжаа нь явагддаг байна.

Америкийн хөрөнгийн биржийн зах зээлийн үнийн индекс (AMEX market value index): Зарчмын хувьд өөр үндслэлээр тодорхойлогддог бөгөөд уг индекс нь тухайн корпорацийн зах зээлд гаргасан нийт хувьцаа нь энэ индексийнхээ бүрэлдэхүүнд ордогоороо онцлог юм. Анх 1973 оны намар нийтэд зарлагдсанаар арилжаанд хэрэглэгддэг болсон бөгөөд өөртөө Америкийн хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон салбаруудын тэргүүлэгч корпорацуудын үнэт цаасаар илэрхийлэгдсэнээс гадна жирийн хувьцаат компаниудын депозит гэрчилгээ, гарын үсгэр баталгаажсан гэрчлэл зэрэг 800 гаруй хувьцааны янз бүрийн хэлбэрүүдийн иж бүрдлийг өөртөө агуулсан байдаг.

Биржийн дотоод эргэлтийн индекс:
Үндэсний хөрөнгийн деллерүүдийн холбоо салбар нэгжүүд бүр дэх корпорацуудын үнэт цаас болон биржийн дотоод эргэлтийг бүхэлд нь харуулах боломжтой гэж үзсэн хэд хэдэн индексүүдийг гаргаж иржээ. Эдгээрээс хамгийн гол индекс нь NASDAQ бөгөөд ойролцоогоор 3500 гаруй корпорацуудын (бирж дээр хөрүүлэгдэж байгаагаас бусад) хувьцааг үнэлэхэд оролцдог байна. Анх 1971 оны 2 дугаар сард боловсруулагдсан бөгөөд опционууд болон фьючерсүүдтэй Чикагогийн барааны бирж дээр уг индексээр арилжаа явагдаж эхэлжээ. Индексүүдийн уналт нь үндэсний валютын уналтанд ихээхэн нөлөөлдөг гэж үздэг.

* Гадаад орнуудын мөнгө

Зээлийн хүүгийн ялгаа – (Interest rates differential)

JPY – 0.5%
GBP – 6.00%
Үнэт цаасны хэлбэрээр:
USA – Bonds
UK – Gilts
Germany – Bunds
Japan – JGB
USA – төсвийн сөрөг дефицит
Japan – төсвийн эерэг дефицит

Япон улс үндсн хөрөнгийнхөө 60 хувийг USA – Bonds хэлбэрээр зах зээлд байршуулдаг бол Оросын төв банк өөрийн нөөц хөрөнгийнхөө 80 хувийг мөн ийм хэлбэрээр байршуулдаг байна.